Худалдан авагчийн ₮ арилжаа дуустал escrow-д хамгаалагдана — Facebook групп дээрх луйврын эрсдэлгүй. Хэтэвчний ₮-гээрээ өөр скин авах, эсвэл DARIY Оноо болгон сервер түрээслэнэ.
₮ нь DARIY-д барьцаанд ороод хадгалагдана. Зарагч энэ мөнгийг хараахан аваагүй.
Steam trade-ээр шууд худалдан авагч руу. Бид Steam Web API key-ээр илгээлтийг автоматаар шалгана.
Скин хүлээж авмагц зарагч ₮970, DARIY 3% авна — худалдан авагч БА зарагч хоёулаа үнийн 10%-иар Оноо авна. Асуудал гарвал маргаан нээнэ.
Мөнгө яагаад ~8 хоног хүлээгддэг вэ?
Steam худалдааг 7 хоногийн турш буцаах боломжтой байдаг (Trade Protection — хулгайлагдсан бүртгэлийн хамгаалалт). Тиймээс зарж олсон ₮ 8 хоногийн дараа нээгдэж, таталтын хүсэлтээс хойш ажлын 24 цагийн дотор банк руу шилжинэ. Бүх томоохон маркет ижил журмаар ажилладаг — бид зүгээр л шалтгааныг нь нуулгүй хэлж байна. Хэтэвч дээр тань «Хүлээгдэж буй» мөр нээгдэх огноотойгоо хамт харагдана. Мөнгөний бүх бүртгэл давхар бичилттэй (double-entry) бөгөөд шөнө бүр автоматаар нөөцлөгддөг.
Зарж олсон ₮ банк руу татагдана (дээрх журмаар); цэнэглэсэн ₮ зөвхөн худалдан авалт эсвэл Оноо болно — буцаах луйврын эрсдэлээс сэргийлж таталт хийгддэггүй.
Найдвартай, ил тод арилжаа.
Анхны 20 арилжаа дуустал тоог нуунэ. Одоогоор: 0 арилжаа · 0 маргаан. Эзэн: Мэндбаяр — Facebook хуудас.
DARIY зөвхөн read-only Steam Web API key асууна — таны илгээсэн trade-ийг шалгаж, escrow-г автоматаар суларгахад л хэрэглэнэ.
Хэн нэгэн танаас нууц үг асуувал — тэр DARIY биш. Луйвар.